ОХУ-ын Белгород мужийн мөрдөн байцаагчид Старый Оскол хотын оршин суугч 14 настай хөвгүүнд хүн амины хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Хичээлийн шинэ жил эхлээд энэ хөвгүүн хэд хоног сургуульдаа яваагүй аж. Ээж нь амралтаа аваад хөдөө явсан тул мань эр эмээтэйгээ амьдарч байсан гэнэ.
Хичээлдээ явахгүй, таслаад байсан тул эмээ нь түүнийг загнаж, байнга үглэх болжээ. Тав хоногийн өмнө эмээ нь түүнийг "Хичээлдээ яв!” гэж зандарсан тул сурагч хүү гал тогооны өрөөнөөс хутга шүүрч аваад 62 настай эмээгээ олон арван удаа хутгалан хороожээ.
Эмгэн газар дээрээ амьсгал хураасан бол зээ хүү нь үйлдсэн хэргээсээ айж балмагдаад ээжийгээ иртэл хэд хоног гадагш гарахгүй суусан гэнэ. Ээж нь амралтаасаа ирээд болсон хэрэг явдлын талаар хууль сахиулах байгууллагынханд мэдэгджээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27997
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих