Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) суманд 39 настай нэгэн иргэн Хэрлэн голд ороод алга болсон тухай ОБЕГ-аас өчигдөр мэдээлсэн билээ.
Тэгвэл түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа боловч одоо болтол олдоогүй хэвээр байна.
Осолдсон этгээд Хэрлэн сумын нэгдүгээр багийн "Ялалт”-ын гүүрээс зүүн зүгт 25 км-т "Хорин найм” гэдэг газар Хэрлэн голд ороод алга болсон тухай дуудлагыг энэ сарын 16-нд өгсөн юм. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, ар гэрийнх нь 10 хүн, нийт 17 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдрийн байдлаар осолдсон газраас Хэрлэн голын урсгал дагуу 7 км зайд 4 удаа самналт, 4 удаа гүний шумбалт хийж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:00 цагт зогсоосон аж.
Харин өнөөдрийн 08:00 цагаас эрэн хайр ажиллагааг дахин эхлүүлсэн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих