Тус аймгийн хэмжээнд га тутмаас дунджаар 6-10 центнерээр хэмжигдэх өвс хадаж, нуруулдана гэж албаны хүмүүс урьдчилан тооцоолсон байжээ. Харин энэ зуны хур бороо тэдний тооцоолсноос илүү хадлан авах боломж олгосон байна. Тухайлбал Дашбалбар, Баян-Уул зэрэг сумын нутагт нэг га талбайгаас 10.1-16 центнер хадлан авч байгаа бол Халхгол, Гурванзагалын нутаг 8,1-10 центнер ургац өгч байгаа мэдээтэй байна.
Ургац арвин авч байгаа учир, ХХААХҮЯ-наас орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахын тулд малчид, баг, сум, аймгийн дунд зарлаад буй "Хадлан тэжээл-2018” болзолт уралдаанд анхаарлаа хандуулан, хүчээ дайчлан ажиллаж буй гэнэ.
Л.Зул
www.zindaa.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих