Дорнод /МОНЦАМЭ/.Энэ онд Хэрлэн сумын тавдугаар багийн нутаг дахь Дэхтийн урд хэсэгт 0.07 га газрыг үнэ төлбөргүй өмчлүүлэхээр аймгийнГХБХБГ төлөвлөжээ.Өнөөдрийн байдлаар гурван мянга гаруй иргэн Дэхт орчимд газар өмчлөх хүсэлтээ тус байгууллагад өгсөн аж.
Мөн өргөдөл өгсөн иргэдийн дунд өөр аймаг, суманд газар авсан, мөн газар өмчилсөн өрхийн бүртгэлээсээ хасалт хийлгээгүй иргэд байгаа тул тэдний хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Ирэх жилийн газар өмчлөх өргөдөл, материалыг 2019 оны нэгдүгээр сараас авч эхэлнэ. Чойбалсан хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу Дэхтийн баруун урд хэсэгт газар олгохоор төлөвлөжээ.
Дашрамд дурдахад өнгөрөгч зунДорнод аймагт олон хоног үргэлжлэн орсон борооноор айл өрхүүд усанд автах тохиолдол их гарсан учир ус тогтох эрсдэлтэй газруудад ус зайлуулах шугам шинээр хийх, өмнө нь байсан суваг шуудууг ажиллаж байгаа эсэхэд анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудад аймгийн удирдлага үүрэг болголоо.
Д.Дэлгэрмаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих