Дорнод аймагт олон улсын төсөл, хөтөлбөрийн сайн дурын гадаадын мэргэжилтнүүд өөрийн улсын сайн туршлагыг хүүхэд багачууд, сургууль, цэцэрлэг, багш нарт танилцуулж, хоорондын найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн АНУ-ын Энх тайвны корпус, Япон улсын Жайка, БНСУ-ын Койка зэрэг байгууллагуудын сайн дурын мэргэжилтнүүдийг Дорнод нутгийг зорин ирж ажиллаж байгаад талархан хүлээн авч уулзлаа.
Манай аймгийн хувьд Боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, байгаль орчин, төрийн үйлчилгээ зэрэг салбаруудад ард иргэдийн амьдрал, хүүхэд залуусын хөгжлийг дэмжсэн бусад улс орон, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаа жилээс жилд нэмэгдэн амжилттай хэрэгжиж байна.
Тэр дундаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын зүгээс нийт иргэдийнхээ төлөө хүүхэд, оюутан, залуучууд, хөжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, эмэгтэйчүүд, гэр бүл, багшийн хөгжил зэрэг бүхий л чиглэлд дэмжсэн хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд аймаг, орон нутгийн хөгжлийн бодлогод нийцсэн, хүний хөгжлийг дэмжсэн төслийг санаачлан хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа энэхүү уулзалтын үеэр дурдлаа.
Мөн уулзалтанд ирсэн сайн дурын ажилтнуудын санал бодлыг сонсож, цаашид хэрхэн хамтарч ажиллах тухай ярилцлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих