Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагууд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүдийн оролцоог нэмэгдүүлж, хамтын ажиллагаанд ахиц гаргах, аймгийн хэмжээнд хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд бусад газрын тэргүүн туршлага, инноваци, техник технологийн дэвшлийг ашиглах, нэвтрүүлэх, хууль тогтоомжийг сурталчилах, талбайрлан таниулах зорилгтой уг зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, ХЗДХЯ-ны ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа М.Отгонжаргал, ЭЦА-ны 8-р хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Г.Бөхчулуун болон сумдын Засаг дарга нар, сумдын цагдаагийн хэсгийн төлөөлөгчид оролцож байна.Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих