Аймгийн ИТХ-ын ажлын албанаас сумдын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалт, семинарыг зохион байгуулж байгаа бөгөөд сургалтын 2 дахь арга хэмжээ нь аймгийн Цагдаагийн газрын мэдээллийн танхимд боллоо.
Уг арга хэмжээнд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга бөгөөд ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Цагдаагийн газрын дарга дэд хурандаа Т.Ганзориг, Аймгийн ЦГ-ын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Батжаргал, Мал хамгаалах гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн ахлах мөрдөгч Цагдаагийн дэд хурандаа Я.Цолмонбаяр, Замын хөдөлгөөний гэмт хэргээс урьд сэргийлэх ажил хариуцсан байцаагч ахмад Г.Ариунгэрэл, сумдын хэсгийн төлөөлөгч нар гэмт хэргээс урьдчилсан чиглэлээр хийгдэж буй ажлын мэдээлэл болон бусад асуудлаар мэдээлэл өгөн санал бодлоо солилцлоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих