Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Москва хотод ажиллаж байна. Энэ сарын 11-нээс 13-нд ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн IV уулзалтад Ерөнхийлөгч Х.Баттулга оролцсон.
Энэ үеэрээ хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах, төмөр замын шинэчлэл, хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хөрш орны төрийн тэргүүнүүдтэй хэлэлцсэн байна. Мөн манай улсын төлөөлөгчид ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров, Байгалийн нөөц, экологийн сайд Д.Н.Кобылкин, “Роснефть” компанийн Ерөнхий захирал И.И.Сечин болон бусад төлөөлөгчидтэй уулзаж, геологи, уул уурхай, газрын тосны салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар санал солилцсон аж. Дээрх уулзалтуудын үеэр хоёр талаас яригдсан зарим саналуудыг нарийвчлан ярилцах, ажил хэрэг болгоход чиглэсэн ажлуудыг төлөвлөх, газрын тосны бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн асуудлыг хэлэлцэхийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар зорьж байгаа аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих