Бүтээгдэхүүний талаарх товч :
Үхрийн булууны яснаас гаргаж авсан чөмөгний_тостой "Бэхи” уруулын тос худалдаанд гарахад бэлэн болжээ. Энэхүү уруулын тос нь хуурайшиж хагарсан, гэмтсэн урууланд тэжээл өгч, чийгшүүлэн, булбарай зөөлөн болгох үйлчилгээтэй #органик бүтээгдэхүүн юм. Чацарганатай, розмаринтай, лавандатай гэсэн төрлүүдээс сонголт хийх боломжтой.
Орц:
•Үхрийн чөмөгний тос
•Чацаргана, розмарин, лаванда цэцгийн амин тос
•Зөгийн лав
Уг бүтээгдэхүүнийг уруул тойрсон үрчлээнээс сэргийлэх зорилгоор уруулаа давуулан түрхэж болно.
Элдэв химийн найрлагагүй тул хүүхдэд хэрэглүүлэх, мөн өвдөг, тохой, хумс, хөлийн хуурайшсан хэсэгт түрхэхэд тохиромжтой.
Цэвэр жин: 5гр
Эрт дээр үеэс монголчууд үхрийн чөмөгний тосыг олон аргаар ялгаруулан гаргаж хий ядаргаа, алжаал тайлах, дархлааны системийг нөхөн сэргээх зорилгоор хэрэглэсээр иржээ.
Үхрийн чөмөг нь амтлаг, бүлээн чанартай. Ханаагүй өөх тос ихээр агуулдаг.
Чөмгөнд монгол хүний бие махбодод зохицох кальци, магни, төмөр, эрдэс бодис, шим тэжээл их хэмжээгээр агуулагдаж байдаг.
Чөмөгний тос нь:
· Хүний биеийн дархлаа дэмжих
· хий ядаргаа тайлах
· тамир тэнхээ сайжруулах
· эрч хүч нэмэгдүүлэх
· шим тэжээлийн дутагдал
· ханиад томууг дарах
· уушиг тунгалагжуулах
· цусны даралт бууруулах
· зүрх, судасны үйл ажиллагааг дэмжих
· цус багадалтаас сэргийлэх
· холестрины хэмжээг бууруулах
· тамир сайжруулах
· бөөр төлжүүлэх
· ясны сийрэгжилт, бүх төрлийн ясны өвчнөөс сэргийлэх
Бэхи уруулын тосыг
Дорнод аймгийн хэрэглэгчид маань Мянгатын 37 дугаар байр, Singer оёдлын сургалтын төв, 95140306 дугаарын утсанд холбогдон,
Улаанбаатар хотын хэрэглэгчид 99185591 дугаарын утсанд холбогдон бүтээгдэхүүн тус бүрийг тестэрлэн үзээд авах боломжтой.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих