Өнөөдөр 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суман дахь Бүсийн төв Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах IҮ зэрэглэлийн 62 дугаар ангийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал, Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга Н.Гантөмөр, сумын удирдлагууд, иргэд нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Монгол улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ны 183 дугаар тогтоолоор байгуулагдсан, тус ангийн захирагчаар ахмад М.Сүхсайхан томилогдон ажиллаж байна. 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан тус анги Халхгол, Матад сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд гал түймэр унтраах, эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллах юм. Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ, хүчит бөхийн барилдаан, урлагийн тоглолтууд зохион байгуулагджээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих