Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр өргөн барилаа.
Түүнийг сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай саналыг зохих журмын дагуу Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцжээ. Үүнтэй зэрэгцэн Зам, тээврийн хөгжлийн дараагийн сайдын сураг дуулдаж эхлэв. Тодруулбал, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нарын нэгийг нь сайд болгох талаар эх сурвалжууд дурдаж байна. Харин сайдын томилгоог энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.
Эргэн сануулахад, Зам, тээврийн хөгжлийн яамны удирдах албан тушаалтнууд ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэж, нэгнийхээ амь насыг хохироосон хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарсан. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих