Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.7 дэх заалтыг үндэслэн өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх, хүүхэд багачуудад байгаль орчныг хамгаалах талаар мэдлэг мэдээлэл олгох, бага наснаас нь байгаль орчинтой зөв харьцах дадал хэвшил суулгах зорилгоор "Хандлагаа өөрчилье” уриан дор "Ногоон паспорт” аяныг Монгол орон даяар зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аян нь Дорнод аймагт 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр МСҮТөвд эко клубын багш, гишүүд болон ерөнхий боловсролын сургуулийн биологийн багш, сурагчдын 400 гаран төлөөлөл оролцон ногоон паспорт гардан авлаа. ЕБС-ийн 400 гаран багш, сурагчдын төлөөлөлд ногоон паспорт түүний ач холбогдол болон хөтлөх зааварчилгааг танилцуулах, ЕБС-дад хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг гардуулан өглөө. Зорилго: Хүүхэд багачуудад байгаль орчныг хамгаалах талаар мэдлэг мэдээлэл олгох, байгаль орчинтой зөв харьцах дадал хэвшил суулгах, өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх, эко клубийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжихэд арга хэмжээний зорилго оршино.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=28118
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих