Дорнод аймагт уул уурхайн олон компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын хүсэлтээр "Мэрит” төслөөс "Уул уурхайн амьдралын мөчлөг” буюу уул уурхайн үйл ажиллагаа эхэлснээс хаалт хийх хүртэл хугацаанд ямар ажил явагддаг талаар иргэдэд мэдээлэл ойлголт өгөх зорилго бүхий сургалтын хөтөлбөр бэлтгэх ажлыг зохион байгуулж байна.
Уг хөтөлбөрийг боловсруулахад Дорнод Их Сургуулийг түшиглэн мэргэжлийн багш нарт хөтөлбөрийн дагуу сургалт явуулан сургагч багш нарыг бэлдэж байна. Мөн эдгээр багш нар Дашбалбар, Баяндун, Халхгол, Матад сумдын иргэдэд дээрх хөтөлбөрийн хүрээнд сургалт мэдээлэл хийх юм. Ингэснээр сумдын иргэд өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компанийн явц хэрхэн ажиллаж байгаа талаар мэдлэгтэй болох юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=28131
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих