
Энэ башёд
Харумафүжи Д.Бямбадорж 11 даваа 4 унаа, Какурюү М.Ананд 9 даваа 6
унаатай дуусгалаа. Мөн мэргэжлийн сумо бөхийн Жюүрёо зиндаанд Монголын
бөх Ичиножёо А.Ичинноров түрүүлсэн байгаа. Башёгийн сүүлийн өдөр буюу
өнөөдөр жюүрёод дөрвөн бөх 11 даваа, дөрвөн унаатай болоод байсан.
Нэмэлт
барилдаанд Ичиножёо А.Ичинноров Котоюүки, Кагамио Б.Нанжид нарыг
давснаар Нацу башёд түрүүлж байна. 21 настай Ичиножёо А.Ичинноров жюүрёо
зиндаанд анх удаа барилдаад түрүүлсэн байна.
Сүүлийн өдөр хүртэл Хакүхогийн араас хоёр унаатай нэхэж явсан Озэки Кисэносато энэ өдөр Какурюү М.Анандыг давснаар 13 даваа, хоёр унаатайгаар башёг өндөрлүүллээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2814
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих