"Дорнод марафон” бүх нийтийн гүйлт ирэх Бямба гарагт болно. Гүйлтийг өсвөр үе- оюутан залуус, боловсрол, соёл урлагийн байгууллагууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, эрүүл мэндийн салбар, ахмадууд, мэргэжлийн тамирчид, хүчний байгууллагууд гэсэн ангиллаар зохион байгуулахаар болсон талаар аймгийн БСУГ-аас мэдээлэв
Гүйлт бямба гаргийн өглөө 10.00 цагт Дорнод бөхийн өргөөний өмнөх талбайгаас эхэлж, эмэгтэйчүүд гурван км, эрэгтэйчүүд таван км, хүчний байгууллагын болон мэргэжлийн тамирчид арван км-т хурд, хүчээ сорино.
Энэ үеэр Чойбалсан хотын замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Гүйлтэд аймгийн нийт сурагч, оюутан залуусын талаас доошгүй хувь, албан газар байгууллагуудын 60 хүртэлх хувийг хамруулахаар зорьж буй талаар зохион байгуулагчид ярьж байв. Гүйлтэд оролцох байгууллагын мэдүүлгийг аймгийн БСУГ-т хүлээн авч буй. Бүх нийтийн гүйлтийг жил бүрийн тав, аравдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулдаг уламжлалтай.
Д.Дэлгэрмаа
Montsame.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих