Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, зорилтын хүрээнд иргэдийн биеийн тамирч, спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, оюун санаа бие бялдрын хөгжлийг хангах зорилгоор "ДОРНОД МАРАФОН-2018” бүх нийтийн намрын гүйлтийн тэмцээн 2018 оны 10 дугаар сарЫн 06-ны өдөр "Тусгаар тогтнол”-ын талбайд нээлтээ хийлээ.
Аймгийн Засаг даргын захирамжаар 5, 10 дугаар сард Бүх нийтийн гүйлт, Автомашингүй өдрийг зохион байгуулах шийдвэрийн дагуу нийт ард иргэд, хүүхэд залуучуудыг хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, тэднийг гүйлтийн спортоор хичээллэх таатай орчин нөхцөлөөр хангах, спортоор хичээллэх байгууллага хамт олон гэр бүл, найз нөхөд иргэдийг спортын үйл ажиллагаанд оролцуулах, эрүүл амьдралын төлөө эрүүл чийрэг, өв тэгш хүмүүсжилтэй иргэнийг бий болгох зорилготой тус арга хэмжээнд 7 төрөлд тамирчид хурд, хүчээ сорих юм.
Тэмцээний зай, төрөл
Охид 3 км, Хөвгүүд 5 км "A” ангилал 15-19нас
Эмэгтэй 3км, эрэгтэй 5км "B” ангилал 20-29 нас, 30-39 нас
Эмэгтэй 3 км, эрэгтэй 5 км "C” 20-29 нас, 30-39 нас
Эмэгтэй 3 км, эрэгтэй 5 км "D” 20-29 нас, 30-39 нас
Эмэгтэй 2 км, эрэгтэй 3 км "E” 40-49 нас, 50-с дээш нас
Эмэгтэй, эрэгтэй 10 км "F” ангилал
Туршилтын гүйлт – Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тус тус гvйнэ.
Насны ангилал тус бvрд эхний 10 байранд шалгарсан гvйгчдыг батламж, үнэ бүхий зүйлээр урамшуулах юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих