Өнөөдөр манай аймагт БНСУ-ын хэмжээнд нийгмийн халамж болон тусгай боловсрол, оюутны дизайнаараа хамгийн том сургууль болох "Дэгү” их сургуулийн төлөөлөгчийн газрын салбар шинээр нээгдлээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Бадамсүрэн, "Дэгү” их сургуулийн Ерөнхий захирал Ким Сан Ку нар оролцлоо. Тус салбар байгуулагдсанаар манай залуу хойч үе, хүүхдүүд аймгаасаа шууд БНСУ-ыг зорин суралцах боломж бүрэн нээгдэж байна гэсэн үг.
"Дэгү” их сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг суралцах хүслийг илүү дэмжиж ажилладаг бөгөөд монгол улсаас ч хөгжлийн бэрхшээлтэй залуус сурч эхэлжээ.
Дорнод аймгийн боловсролын салбарт жил бүр АНУ-ын Энхтайвны корпус, БНСУ-ын Койка байгууллага, Японы Жайка байгууллага, БНХАУ-ын Күнзийн институт гээд гадаадаас сайн дурын ажилтнууд, багш нар олноор ажиллаж, цэцэрлэг, сургуулийн хүний нөөцийн чадавхийг дээшлүүлж, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж байдаг. Үүний зэрэгцээ "Дэгү” их сургууль мөн салбараа нээж байгаад аймгийн Засаг дарга талархалаа илэрхийллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих