ӨРӨМЧ.
/Киодо/. Энэ сарын 22-нд Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны
нийслэл Өрөмч хотод гарсан террорист халдлагын сэжигтнийг энэ сарын
24-ний үүрээр баривчилсан байна.
Хэргийг биечлэн үйлдсэн дөрвөн сэжигтэн баривчилгааны үед амь үрэгдэж, нэг сэжигтнийг саатуулаад байна. Сэжигтнүүд бүгд Хотан тойргийн иргэд бөгөөд уйгур үндэстнүүд бололтой. Удаан хугацаанд лалын хэт давруу үзлийн номлолд хэт автсан сэжигтнүүд өмнө нь шашны хууль бус үйл ажиллагаанд оролцдог байсан аж. Тэсрэх бөмбөгийг тэд хамтдаа хийсэн бөгөөд халдлага хийхийн тулд хоёр автомашин худалдан авсан байна. Тэдний дөрөв нь халдлагыг биечлэн үйлдэж, нэг нь төлөвлөгөөг гаргасан гэж Хятадын "Синьхуа” агентлаг уламжлав.
А.Цацралт

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих