Дашбалбар сумын уугуул Жамсрангийн Лодой зохиолчийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд түүний төрсөн нутгийн ардын авъяастнууд алдарт "Хурим" жүжгийг нь дахин тайзнаа амилуулахад бэлэн болоод байна.
Буриад ястны зан заншил, өв соёлыг өгүүлэх уг жүжгийг анх 1958 онд Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын 20 жилийн ойгоор олны хүртээл болгож байсан бол сүүлд Дашбалбар, Цагаан-Овоо сумын ардын авъяастнууд Соёлын төвийнхөө тайзнаа тавьж үзэгч түмэндээ өргөн барьж байжээ.
Ж.Лодой зохиолч нь Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт алдарт зохиолч төдийгүй, 1939, 1945 оны дайн оролцож явсан ахмад дайчин байсан юм.
Ой хүрээнд:
10 дугаар сарын 12-ны өдөр:
-11:00 цагт Ж.Лодой зохиолчийн мэндэлсний 100 жилийн ойн "Нээлт”-ийн үйл ажиллагаа-аймгийн Төв номын санд
-12:00 цагт "Ариун сэтгэлийн дурсамж” уншигч-зохиолчдын уулзалт-аймгийн Төв номын санд
-18:00 цагт "Хурим” жүжиг-Алтан гадас одонт Хөгжимт драмын театрт
10 дугаар сарын 12-ны өдөр 13-ны өдөр:
-16:00 цагт "Хурим” жүжиг-Алтан гадас одонт Хөгжимт драмын театрт тус тус зохион байгуулагдана. Дорнодчууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Жүжгийн тасалбар:8000 төг /утас:88613889/
Б.МӨНГӨНТУУЛ
DMEDEE.MNURL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=28185
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих