Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв Дорнод аймгийн хамгийн зүүн хязгаар болох Халхгол суманд "сум дундын төв” төсөл хэрэгжихээр болж энэ сарын 12-ний өдөр нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Монгол улс болон ОХУ-ын хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагчаар Халхгол суманд орчин үеийн стандарт бүхий шинэ сумын төвийг бүтээн байгуулахаар болсон юм. Энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажил нь ирэх жил тохиох Халхын голын дайны ялалтын түүхт 80 жилийн ойг угтаж хийгдэж байгаа юм. ОХУ-ын "РОснефт” компаниас шинэ сумын төвийг байгуулахад 8 сая евро буюу 24 тэрбум төгрөгийг хандивлахаар болжээ. Шинэ сумын төвийг бүтээн байгуулах ажлын шав тавих ёслолд МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Д.Саруул, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халхгол сумын ИТХ-ын дарга Ц.Насанхүү, Халхгол сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ, Шинэ сум төслийн гүйцэтгэгч Их Модун ХХК, бүтээн байгуулалтад гар бие оролцох Дорнод МСҮТ-ийн багш, оюутнууд, Халхгол сумын ард иргэд оролцлоо. Дээрх "Сум дундын төв буюу "Шинэ сум төслийн хүрээнд 6 га талбайд бүтээн байгуулалтын аижл өрнөнө. Энэхүү ажлын гүйцэтгэгчээр Их модун компани шалгаран ажиллаж байна. Тус компанийн хувьд өмнө нь 2 ч аймгийн шинэ сум төслийг хариуцан ажиллаж байсан туршлагатай. Түүнчлэн Дорнод аймгийн барилгын компаниуд, МСҮТ-ийн оюутнууд, халхгол сумын ард иргэдийн хамт энэхүү түүхэн бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллахаар төлөвлөжээ. Сум дундын төв төслийн хүрээнд сумын бүх төрийн үйлчилгээг багтаасан нутгийн удирдлагын ордон, соёлын төв, сум дундын эмнэлэг, 650 хүүхдийн хүчин чадалтай сургууль, дотуур байр, 150 хүүхдийн багтаамж бүхий цэцэрлэг, мөн спорт заал, тоглоомын талбай, авто зогсоол, иргэдийн амарч зугаалах талбай, явган хүний зам, зүлэг ногоон байгууламж гээд иж бүрнээр баригдах юм. Үүнээс гадна шинэ сумын төв болон хуучин сумын төвийг хамтад нь дулааны шугам сүлжээнд холбож цэвэр бохирын асуудлыг ч мөн цогцоор нь шийдэх ажээ. Ингэснээр Халхгол сумын иргэд ая тухтай тохилог орчинд амьдрах нөхцөл бүрдэж байгаа юм.
"Сум дундын төв буюу "Шинэ сум төслийн бүтээн байгуулалтын ажил ийнхүү шав тавьснаар эхэлж энэ ондоо багтаан хүйт орохоос өмнө цутгалтын ажлыг хийж дуусгахаар төлөвлөжээ. Ирэх жил 9 сард тохиох Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн баярын өмнө бүтээн байгуулалтыг дуусгаж шинэ сумын төвийг хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна.Тэртээх 1939 оны халхын голын дайнд Зөвлөлт холбоот улсын 25 мянга орчим дайчид амь эрсэдсэн байдаг. Энэхүү түүхэн дайны ул мөр, Зөвлөлт холбоот улсын баатар дайчдын шарил мөнх нойрсож буй түүхэн газар бол яах аргагүй Халхын гол юм. Халхголын түүхт нутагт олон арван түүхэн хөшөө дурсгалыг цогцлон босгож дайны түүхийг хадгалан үлдсэн байдаг. Энэ ч үүднээс Халхголын дайны ялалтын түүхт 80 жилийн ойд Монгол улс төдийгүй Оху-ын зүгээс ихээхэн ач холбогдол өгч байгаагийн нэг илрэл нь энэхүү шинэ сумын төв байгуулах бүтээн байгуулалтын ажил юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=28206
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих