Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/319 дугаар тушаалын дагуу Онцгой байдлын Ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжлийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 10-р сарын 17-ны өдөр Баян-Уул суманд ажиллаж, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдал, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, хүч хэрэгслийн бэлэн байдал зэргийг шалгаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Сумын онцгой комисс, ГТУА 53 дугаар анги, Хилийн 0275-р ангийн бүлэг, Аврах бүлэг, эрэн хайх аврах бүлэг, механикжуулсан хэсэг, хэв журам сахиулах хэсэг, эрүүл мэндийн бүлэг, анхны тусламжийн бүлэг зэрэг нийт 102 албан хаагч, 5 пургон, 1 фермер, 3 усны машин, 1 ковш, 4 мотоцикл үзлэг шалгалтанд хамрагдлаа.
Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн албаны тусламж үйлчилгээний бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, 5 хүний ортой онц байдлын үед ажиллах хээрийн эмнэлэг иж бүрнээр бэлтгэн шалгууллаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=28218
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих