Гадаадын иргэн, харьяатын газрын зүүн бүс дэх газар өнөөдөр шинэ байрны нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, Гадаадын иргэн, харьяатын газрын Зүүн бүсийн дарга Д.Давааням нар оролцлоо. Тус байгууллагын хувьд дараах үндсэн чиг үүрэгтэй. Үүнд:
– Гадаадад зорчиж буй Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөхөөссэргийлэх
– Монгол Улсад зорчих гадаадын иргэнд виз олгох
– Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган, нэвтрүүлж, бүртгэлийн нэгдсэн сан байгуулах
– Монгол Улсын иргэний харьяалалтай холбоотой хүсэлтийг хүлээн авч, холбогдох дээд байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх
– Гадаадын иргэдийг Монгол Улсын хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэл хяналт тавих үүргийг тус тус хүлээнэ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=28228
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих