Хөрвүүлэг:
Англи хэлнээс орчуулсан
Жон Хопкинсийн их сургууль
Балтимор 18, Мэрилэнд
1947 оны хоёрдугаар сарын 11.
Эрхэмсэг Маршал Чойбалсан Танаа
БНМАУ, Улаанбаатар
Эрхэм хүндэт Маршал Чойбалсан,
Би 1945 оны долдугаар сард дэд сайд Уоллесийг дагалдан явахдаа Улаанбаатар хотноо тантай уулзах завшаан тохиосон билээ.
Би 20 жил Хятад, Монгол болон Төв Азийн түүх болон тулгамдсан асуудлыг судалж буй нэгэн. Миний бие Хятад, Манжуур, Өвөр Монгол болон Шинжааны нутгаар маш их аялсан хэдүй ч 1945 онд дэд ерөнхийлөгч Уоллестай хамт очсон хоёр өдрийг эс тооцвол БНМАУ-д ер очиж байсангүй.
БНМАУ нь Зүүн Азид чухал улс боловч америкийн ард түмэн тус улсын талаар тун бага мэдэх учир миний бие БНМАУ-д хэдэн сар сууж тус улсын түүх, улс төр эдийн засгийн бүтэц, боловсролын тогтолцоо ба соёлын амьдралыг судлахыг хүсэж байна.
Хэрэв Танай Засгийн газар энэ тухайд зөвшөөрөл олговол миний бие зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл өөрийн гэргий болон арван зургаан настай хүүгийн хамт очихыг хүсэж байна.
Манай хоёр улсын хооронд дипломат төлөөлөгчид солилцоогүй учир миний бие энэхүү захидлыг Вашингтон дахь Зөвлөлтийн элчингийн найрсаг туслалцаатайгаар Москва дахь БНМАУ-ын Төлөөлөгчид илгээв.
Танай улсад зочлох хүсэл тээхийн ялдамд Тантай уулзах завшаан тохионо хэмээн итгэнэ.
Таныг гүнээ хүндэтгэсэн Оуэн Латтимор
Тусгай архивийн судлаач Н.Батболд "Маршалын захидлууд" номноос...
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих