Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу "Иргэн бүрийг жилд нэг удаа эрүүл мэндийн урьчдилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах” ажиллагаа 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 2020 он хүртэл хугацаанд хэрэгжих юм.Үзлэгт 18-34 нас, 35-45 нас, 46-64 нас, 65-аас дээш насны ангиллаар оруулах бөгөөд нийт урьдчилан сэргийлэх үзлэгийн 6 төрлийн багцаас сонгох юм.
Даатгуулагч нь уг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахдаа заавал эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх бөгөөд дараах үйлчилгээг авах боломжтой. Үүнд:
- Даатгалын гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагаас харьяалал харгалзахгүй сонгож үйлчлүүлнэ.
- Өөрийн насны ангиллын багцад хамрагдах бөгөөд тухайн насны ангилал дэд багцтай тохиолдолд зөвхөн нэгийг нь сонгоно.
Мэдээллийг эрүүл мэндийн даатгалын байгууллага болон урьдчилан сэргийлэх үзлэг хийхээр гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагаас авна. Дорнод аймагт дараах "Урьдчилан сэргийлэх үзлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх” эрүүл мэндийн байгууллагууд байна. Үүнд:
- Бүсийн оношилгоо эмчилгээний төв
- "Нью-Эндорфин” ХХК-ийн "Нью-Эндорфин” эмнэлэг
- "Итгэл ивээлт”ХХК-ийн "Итгэл ивээлт” эмнэлэг
- Баян-Уул сумын Сум дундын эмнэлэг
- Халхгол сумын Сум дундын эмнэлэг.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих