Ямар нэгэн хэрэгт холбогдчихлоо гэхэд өмгөөлөгч хэрхэн авахаа мэдэхгүй хүн цөөнгүй байдаг. Тэдний зарим нь төлбөрийн чадваргүй гэсэн шалтгаан ч хэлдэг гэхэд болно. Зарим нь бүр өмгөөлөгч авдаг эсэх тухай ч ойлголтгүй байдаг. Үүнээс болоод хүний эрх зөрчигдөх тохиолдол түгээмэл байдаг аж. Тэр бүү хэл тухайн хүн хэрэгт холбогдлоо гэхэд юу ч ярихгүй зөвхөн өмгөөлөгч авах эрхтэй байдаг ажээ. Үүнээс харахад иргэдийн хууль эрх зүйн мэдлэг болон энэ талын мэдээлэл хомс байдгаас эрх нь зөрчигдөх олон тохиолдол гардаг. Тэгвэл Монголд "Өмгөөлөгчийн холбоо" байгуулагдсаны түүхт 86 жилийн ой тохиож байгаа эдгээр өдрүүдэд олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь "Өмгөөлөгч-Иргэн таны төлөө" өдөрлөг байлаа.
Энэхүү өдөрлөгт нийт 100 гаруй
өмгөөлөгч өгсөн юм. Өдөрлөг өнгөрсөн баасан гарагт "Эрх чөлөөний
талбай"-д болсон бөгөөд иргэд маш идэвхтэй оролцож, өөрсдийн тулгамдаж
буй болон сонирхсон асуултандаа хариулт авч байв. Өдөрлөгт оролцож
байгаа өмгөөлөгчдийн хэлж байгаагаар иргэдийн сонирхсон болон маргаантай
асуудлаар хууль зүйн зөвлегөег өгч хүсвэл цаашдаа хамтран ажиллах
боломжтой гэдгээ ч дуулгаж байсан. Өмгөөлөгчдийн холбооноос гаргасан
гарын авлага, тараах материалууд иргздэд маш их хэрэгтзй байсан нь
харагдаж байв. Тус үйл ажиллагаа нийслзлийн бүх дүүргүүдэд мөн адил
өрнөж байсан юм. Ийнхүү тус өдөрлөгт нийт 200 гаруй емгөөлөгчид
1700-гаад хүнд үйлчилгээ үзүүлсэн юм.
Энэ үеэр Монголын "Өмгөөлөгчдийн холбоо"-ны ерөнхийлөгч Б.Ганбаатар хэлэхдээ "Жил бүрийн тавдугаар сарын 25-нд өмгеөлөх байгууллага үүссэн цаг хугацаа гэж түүхэнд тэмдэглэдэг. 1975 онд олон түмэнд туслалцаа үзүүлэх бүлгийн дүрмийг баталснаар "Монгол Улсад өмгөөлөх байгууллага" үүссэн. Бид энэ вдрөө баяр ёслол гэхээсээ илүү нийгэм рүүгзэ чиглэсэн ажил явуулж байна. Энэ аж-лаа жил бүр уламжлал болгон зохион байгуулна. Сүүлийн үед эрхзүйн чиглэлээр гарч байгаа хууль тогтоомжийн талаар иргэд тэр бүр мэддэггүй. Тиймээс эрх нь зөрчигдөөд байгаа, үгүйгээ ч сайн ойлгодоггүй явдал цөөнгүй. Зөрчигдсөн гэдгээ мэдсэн ч өмгеөлөгч авахаа мэдэхгүй байх хандлагууд байна. Тиймээс өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч өмгөелөгчдөд маань нийгэм рүү чиглэсэн үйл ажиилагаа явуулах эрхзүйн ухамсар бий болсон. Жил бүрийн тавдугаар сарын 25-нд иргэддээ үнэгүй зөвлөгөө өгех ажлыг хийнэ. Мэргэжлийн емгөөлөгч нараас үнэ телбөргүй зөвлөгөө авна гэдэг бол тэр бүр тохиолдоод байдаг үйл ажиллагаа биш учраас энэ бол нэлээд ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна гэж үзэж байгаа. Хүний эрхийг зөрчдеггүй төрийн байгууллага, хуулийн этгээд гэж байдаггүй. Ямар нэгэн байдлаар зөрчдөг. Тэр нь их, бага гэдэг нь чухал.
Тиймээс хүн бүр
өмгөөлөгч рүү хандах шаардлагатай, Эрхзүйт төр үйлчилж байгаа энэ үед
иргэн бүр тэгш эрхтэй байх хэрэгтэй. Тиймээс иргэд эрхээ зөрчиж байна
гэж үзвэл хаана ч очоод зөвөлгөө авах эрхтэй" гэлээ.
Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Батзориг:
-1928
онд Шүүх төлөөний заал гэсэн нэртэйгээр анх өмгөөллийн байгууллага
үүссэн түүхтэй. Энэ жил 86 жилийнхээ түүхэн ойг тэмдэглэн өнгерүүлж
байна. Энэхүүойгооугтан нийслэлийн хэмжээнд "Өмгөөлөгч-Иргэн таны төлөе"
сэдэвт өдөрлөгийг амжилттай зохион байгуулж байна. Өдерлөгийн хүрээнд
нийгмийн тусын тулд иргэддээ зориулж хууль зүйн үнэгүй зөвлөгеө өгч
байна. Тэр тусмаа иргэдийн эрх зүйн боловсролд чухал ач холбогдолтой
байдлаар өгөхийг хичээж байна. Зүгээр л нэг өдерлөг зохион байгуулах биш
аль болох иргэддээ илүү зөвлөгеө өгч цаашид иргэдтэйгээ хамтран ажиллах
тал дээр илүү анхаарч байна.
"Аducate" хууль зүйн товчооны өмгөөлөгч Х.Эрхэмбаяр:
-Монголын
хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хороо, Өмгөөлөгчдийн холбоо зэрэг
байгууллага хамтран энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна. Иргэд маань
ихэвчлэн иргэний маргааны хууль зүйн зөвлөгөө авч байна. Тэр дундаа гэр
бүлийн маргаан болон хөдөлмөрийн маргааны зөвлөгөө авч түлхүү тавьж
байна. Мөн үүнээс гадна газар өмчлөлийн үйл ажиллагаа явагдаж байгаатай
холбоотойгоор газрын маргаан, газар давхцсан, хууль бусаар олгосон гэх
мэт асуудлаар иргэд илүү зөвлөгөө авч байна.
Чингэлтэй дүүргиин иргэн Ж.Очир:
-Хууль
зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгдөг газар гэж бараг байдаггүй. Энэ үйл
ажиллагаа нүдээ олсон ажил болжээ. Эдгээр өмгөөлөгч нартай уулзаад
хэрэгтэй зөвлөгөөгөө авчихлаа. Хүн эдийн засгаар ч юм уу, эрүүл мэндийн
асуудлаар хохирлоо гэж бодъё. Тэр тохиолдолд ямар мөнгөн дүнгээр тооцож
олгодог юм бэ гэсэн асуудлаар зөвөлгөө авсан Сэтгэл хангалуун байна.
Баянзүрх дуүргийн иргэн Ш.Оюун:
-Өмгөөлөгчдийн
нээлттэй уулзалт бол ард иргэд бидэнд ус, агаар мэт хэрэгтэй юм. Бид
өерсдийнхөө үүргийг мэддэг ч эрхээ хамгаалж чаддаггүй. Тиймээс миний
хувьд сэтгэгдэл өндөр байна. Мэдэхгүй чадахгүй асуудлаараа хандаад
асуудлаа шийдэж чадлаа.
Өнөөдер Монгол оронд ядуурлын түвшин өндөр.
Хуульчдад мөнгө төлж үйлчилгэз авна, тэр тусмаа чанартай үйлчилгээ авна
гэдэг бол үнэхзэр хэцуү. Иргэд маань мөнгөндөө хавчигдаад үйлчилгээ авч
чаддагүй. Тэр хэрээрзэ эрх нь маш их зөрчигдөж байдаг. Мэдэхгүйгээсээ
болоод хуулиар олгогдсон боломжоо ашиглаж чадахгүй байх тохиолдол олон
байна, Хүн бүрт хуулийн хамгаалалт нь байж байдаг. Гэтэл тзр
хамгаалалтаа авч чадахгүй хохироод байдаг. Үүн дотроо төлберийн
чадваргүй иргэдэд хандаж хэлэхэд дүүрэг бүр дээр иргэдэд үйлчилгзэ
үзүүлдэг хоёр өмгөөлөгч байдаг. Тиймэзс иргэд ямар нэгэн зөвлөгөө авах
шаардлагатай бол оршин суугаа дүүргийнхээ өмгөөллийн байгууллагад хандах
хэрэгтэй юм.
Дашрамд дурдахад өмгөөлөгч нь дараахь хууль зүйн туслалцааг үзүүлдэг юм байна. Үйлчлүүлэгчийн тавьсан эрх зүйн асуудлаар амаар болон бичгээр зөвлегөө өгөх, хууль тогтоомжийн холбогдох заалтаар лавлагаа гаргаж өгөх, ергөдөл гомдол, гэрээ хэлцэл зэрэг эрхзүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх зохиомж бичиж өгөх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа болон эрүүгийн хэргийн шүүхээр хянан шийдвэрлэхэд үйлчлүүлэгчийн өмгөөлөгчөер оролцох эрхтэй байдаг юм байна. Мөн өмгөөлөгч хүн үүрэг гүйцэтгэж байхдаа үйлчлүүлзгчийн нууцыг задруулахгүй байх, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг ямар нэгэн үйлдэл хийхгүй байх үүргийг хуулиар хүлээсэн байна.
М.ЯНЖИНЛХАМ /НИЙСЛЭЛ ТАЙМС/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих