Монгол Хятад хоёр улсын хамтын ажиллагаа болон Замын-Үүд дэх ерөнхий консулын газар, Дорнод аймаг хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор БНХАУ-аас Замын-Үүдэд суух ерөнхий консулын газрын Дэд ерөнхий консул Жан Ийши Дорнод Их сургуульд айлчлан, Дорнод их сургуулийн удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийж, цаашид хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны ажил дээр ажиллах, багшийн хөгжил дээр дэмжин ажиллах талаар санал солилцлоо. Тэтгэлэг олгох журмын дагуу шалгуурт тэнцсэн Хятад хэлний ангийн 8 оюутан болон бусад хөтөлбөрийн 10 оюутанд сургалтын тэтгэлэг олголоо Дорнод Их сургуулийн захирал Э. Ундармаа тэтгэлэг олгож буй зочдод урамшууллын болон сургалтын тэтгэлэг олгосон явдалд Дорнод их сургуулийн эрдэмтэн багш, ажилчид, хамт олон, нийт оюутнуудынхаа өмнөөс талархал илэрхийлж, оюутнуудад цаашдын сурлагын өндөр амжилт хүслээ. Цаашид Дорнод их сургуулийн оюутнууд олон урамшуулал, тэтгэлэгт хамрагдах боломжтой юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=28273
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих