Улсын их хурлын чуулганы хуралдаанаар Дорнод аймгийн Хэрлэн сумын Улсын тэргүүний 6 дугаар цэцэрлэгийн шинэ барилга баригдахаар зураг төсөв нь батлагджээ.
Тус цэцэрлэгийн одоо үйл ажиллагаа явуулж буй барилга 1962 онд ашиглалтад орсон бөгөөд ашиглалтын хугацаа дуусан, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гараад 5 жил болж байгаа юм.
Нийт 100 хүүхдийн хүчин чадалтай ч одоогоор 150-иад хүүхэд хүмүүжиж байна.
Шинээр баригдах 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын зураг төсөв 1,7 тэр бум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр 2019-2020 онд баригдаж дуусахаар төлөвлөгдөөд байна.
Уг ажилд дэмжлэг үзүүлж буй аймаг орон нутгийн удирдлагууд, их хурлын гишүүн Н.Номтойбаярт тус цэцэрлэгийн хамт олон, хүүхэд багачууд, эцэг эхчүүд ТАЛАРХАЛ илэрхийлж байна.
Дашрамд дурдахад тус хамт олон 2014 онд "Улсын тэргүүний цэцэрлэг” болсон бүтээлч хамт олон билээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=28274
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих