Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас Халхын голын 1939 оны байлдааны ялалтыг хүүхэд залуучуудад сурталчилах, таниулах, ирээдүй хойч үедээ эх оронч үзэл хүмүүжлийг олгох зорилготой ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд гар зураг болон эссэ бичлэгийн уралдааныг зарлалаа.
Уралдаанд аймгийн төв болон сумдын сургуулиудаас нийт гар зургийн төрөлд 42 бүтээл, эссэ бичлэгийн төрөлд 50 гаруй бүтээл иржээ.
Уралдааны дүн гарахад эссэ бичлэгийн төрөлд:
1-р байр – 1 дүгээр сургуулийн 10А ангийн сурагч Э.Маралгуа
2-р байр – 5 дугаар сургуулийн 11Г ангийн сурагч Ж.Даваажаргал
3-р байр – ДИС-ын харьяа Дорнод ахлах сургуулийн 11А ангийн сурагч Г.Сайханаа
Гар зургийн уралдаанд:
1-р байр – 11 дүгээр сургуулийн 9Б ангийн сурагч Т.Батжаргал
2-р байр – 8 дугаар сургуулийн 6А ангийн сурагч Ц.Билгүүн
3-р байр – Цагаан-Овоо сумын ЕБС-ийн 8А ангийн сурагч С.Мөнххүслэн нар шалгарчээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих