"Ахуйн үйлчилгээний салбарын хөгжил” сарын аяны арга хэмжээг 2013 оноос уламжлал болгон 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Ахуйн үйлчилгээний салбарт ажиллагсдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, аймгийн төвөөс алслагдсан сумдын иргэд, малчдад нэг цэгээс үйлчилгээ үзүүлэх зорилгоор зохион байгуулдаг бөгөөд, тус "Явуулын үйлчилгээ”-ний 2 баг энэ жил хөдөөгийн 5 сум Халхгол сумын Ялалт, Сүмбэр багт, Хөлөнбуйр, Булган, Чойбалсан, Баянтүмэн сумын 2 дугаар багт тус тус ажиллах юм.
2015 оноос эхлэн аймгийн төвөөс алслагдсан "Явуулын үйлчилгээ”-г 9 суманд зохион байгуулж, 2000 гаруй иргэдэд үйлчилгээ үзүүлсэн байна.
Явуулын үйлчилгээ дараах хуваарийн дагуу ажиллах юм.
- Халхгол сумын Ялалт, Сүмбэр багт-10 дугаар сарын 26,27,28-ний өдрүүдэд
- Хөлөнбуйр сумын төвд-10 дугаар сарын 26,27-ний өдрүүдэд
- Булган сумын төвд-10 дугаар сарын 28,29-ний өдрүүдэд
- Баянтүмэн сумын 2 дугаар багт-11дүгээр сарын 1,2-ны өдрүүдэд
- Чойбалсан сумын төвд- 11дүгээр сарын 1,2-ний өдрүүдэд
- Хэрлэн сумын төвд-11 дүгээр сарын 10-ний өдөр тус тус зохион байгуулагдана.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих