Энэхүү үзэсгэлэн худалдаанд 50 гаруй аж ахуйн нэг,байгууллага хамрагдлаа. Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий, аймгийн ХХААГ-ын дарга Б.Батсайхан, Дорнод аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Р.Зоригтбаатар нар оролцлоо.
Үндэсний болон орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдээс гадна Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгч төрийн болон аялал жуулчлалын чиглээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, сумдын төлөөллүүд өөрсдийн байгууллага болон сум орон нутгийнхаа онцлог давуу тал аялал жуулчлалын чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа иргэддээ таниулан сурталчилж оролцсон юм.
Дорнод аймаг 2018 оныг орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор "Орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг дэмжих жил” болгон зарлаж, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин ажиллаж байна.
Дорнод аймаг нь нэг хүнд ноогдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр улсад 2 дугаарт эрэмбэлэгддэг, газар зүйн байршлын хувьд Оросын холбооны улстай авто болон төмөр замын 2 боомтоор, БНХАУ-тай авто замын 3, агаарын 1 боомтоор холбогдож хил залгаа оршдог зүүн бүсийн тулгуур төв юм. Хөрш зэргэлдээ аймаг, улсуудтай нийгэм, эдийн засгийн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэн, олон тулгуурт эдийн засагт суурилсан, тогтвортой хөгжлийг хангах бодлого баримталдаг.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих