Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа "Петрочайна Дачин Тамсаг” ХХК газрын тосны 21 дүгээр талбайн гүний усний хэрэглээгээ хэтрүүлсэн, тус талбайгаас Баянхошуу боомт хүртэлх авто замын барилгын ажлаа дуусаагүй байгаа тул тус компанийн газрын тос тээвэрлэлтийг зогсоогоод байгаа билээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар, Дорнод аймаг, "Петрочайна Дачин Тамсаг” ХХК хооронд гурван талт санамж бичиг байгуулсан боловч "Петрочайна Дачин Тамсаг” ХХК хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөг хүрчээ.
Газрын тос олборлох, тээвэрлэхтэй холбоотой дээрх гурван талт санамж бичгийн хэрэгжилтийг хангах асуудлаар талууд хэлэлцээ хийж тодорхой шийдэлд хүрчээ. Тухайлбал, Матад сумын нутаг дахь газрын тосны талбайд ашиглаж байгаа гүний усны хэрэглээг цахимаар хянадаг систем суурилуулахыг "Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д үүрэг болгожээ. Олборлолтын талбай дахь гүний усны хэрэглээг газар дээр нь очиж хянах хүндрэлтэй тул ийнхүү онлайнаар камераар хянах нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн "Петрочайно Дачин Тамсаг” ХХК-д Баянхошуу боомт хүртэлх хатуу хучилттай замын зураг төслийг даруй хийж ирэх 2019 онд багтаан барьж ашиглалтад оруулах шаардлага тавьж, энэ талаар тохиролцоонд хүрсэн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих