Билгүүн номч Б.Ринчен гуай нэгэн удаа Энэтхэгт айлчлалаар очоод байхдаа хүлээн авалтад мөнгөн товчтой монгол дээл, мөнгөн тоногтой агсраг бүслэн ирсэнд гадаадын сурвалжлагч нар:
-Таны хувцас хэр их үнэтэй вэ? гэж асуухад Ринчен гуай
-Ядуу байж үзээгүй болохоор хувцсаа үнэлж үзсэнгүй дээ. гэж хариулсан гэдэг.
***********************************************************************
1946 онд АНУ-ын дэд ерөнхийлөгч Гэнри Уайлс Монгол улсад айлчилахад тэр үед ганц англи хэлтэй хүн нь Ренчин гуай байсан юм. Тэр үед Ренчин гуай хэлмэгдцэн байсан бөгөөд талбайн хогийг шүүрдээд зогсож байсан гэдэг. Уайлс ихэд гайхан цэвэрлэгч нь хүртэл англи хэлтэй юм байна гэж гайхаж байсан гэдэг. Арай харах үзэх юмтайгаар нь Богдын музей үзүүлж явтал Уайлс туслахтайгаа Францаар эдний үзмэр нээх онц биш юм гэж. Тэгтэл Ринчен гуай хажуунаас нь францаар
: Уг нь энэнээс ч илүү үзмэртэй байсан юм оросууд хамаг юмыг маань зөөгөөд дууссан гэв
: Та чинь хэдэн хэлтэй юм бэ?
: Өрнийн 8 дорнын 5 гэв
: Уг нь тань шиг мэдлэгтэй хүн цэвэрлэгч хийх бус их сургуульд багшлах ёстой юм бишүү гэхэд
: Над шиг мэдлэгтэй хүнийг их сургуульд авдаггүй юмаа гэв.
**************************************************************************
Улсын нэр томъёоны комисс хуралдаад энэ дэнлүү гэдэг хятад үгийг хэрэглэхээ больё. Дэлхийн нийтийн чанартай машин, комбинат гэсэн үгийг хэрэглээд байгаа шигээ лампа гэдэг үгээр сольё гэлцээд олонхийн хүчээр түрий бариад баталж лампа гэж байхаар тогтжээ. Тэгэхлээр нь Ринчен гуай
-Би нэг дуу дуулбал болох уу гэжээ. Үг хэлж маргая гээгүй дуулъя гэсэн болохоор нь зөвшөөрч гэнэ. Тэгсэн чинь босч зогсоод
Арван тавны cap нь Агаар тэнгэртээ лаампа даа
Арван тавтай шоожуу нь Аав ээждээ лаампа даа гэж дуулсанд
-Өө дэмий юм байна. Дэмий юм байна. Дэнлүүгээрээ үлдэг гэсэн гэдэг.
***********************************************************************
Ринчен гуай нэг удаа С.Удвал гуайн өрөөнд хэрэг болгон орж ирээд
-Даргаа би таниар нэг оньсого таалгая гэхэд нь
-Юу юм бол доо гэсэнд
Төөгийн хэртэй биетэй
Төдүүл дээрээ үстэй Хоёр махны хооронд холхиулдаг
Цагаан хөөсөөр цахруулдаг тэр юу вэ гэжээ.
-Ренчин гуай та настай хүн байж дандаа нэг ийм балай юм ярьж явах юм гэсэнд
-Дарга та бас дандаа нэг тийм балай юм бодож суух юм. Шүдний сойз гэж нэг тийм юм байдаг юм шүү дээ гээд гараад явчихжээ
***********************************************************************
Бас нэг Хятад хүн Ринчен абугайгаас Танайд Хангарьд гэж хэдий үед амьдарч байсан ямар амьтан байна? гэсэн чинь. Ренчин абугай танайд Луу гэдэг амьтан амьдарч байхад байсан юм гэнэлээ гэж тоох ч гүй хариулжээ.
***********************************************************************
Монголд анх Ханборгоцой орж ирээд түүнийг юу гэж нэршилэх талаар хэлэлцээд нэмэр болсонгүй Б.Ренчин гуай дээр очтол Б.Ринчен гуай барьж үзэж байсанаа боргоцойн дундаа бол Хаан нь юм байна Хаанборгоцой гэж нэрлэе гэсэн одоогийн Ханборгоцой жимс юм гэсэн.
***********************************************************************
Нэгэн оюутан нь багшаа багшаа герман хэл дээр сонирхолтой мэдээ гарсан байна. Та олж хар уу гэсэнд ихэд уурлан. Чи юу ярьж байна. Монголоор зөв ярь. Би өдий наслахдаа герман хүний хэлэн дээр шүлс байхыг харсанаас мэдээ байхыг хараагүй гэсэн гэдэг.
***********************************************************************
Ринчен гуайн охин тухайн үедээ сайдын өндөр албан тушаалтантай суусан юм гэсэн нөхрийн нэр нь Туваан. Тэгсэн нэг өдөр
Охин: Ааваа, Туваан тушаал буучихлаа би одоо яанаа гэжээ
Б.Ринчен: Туваантай суусан бол түших л болж,
тушаалтай нь суусан бол салах л болж дээ гэжээ..
***********************************************************************
Б. Ринчен гуай Хятадын цагаан хэрэмний цаана гараад газар хэвтээд өгч. Хүмүүс та чинь юу болоод газар хэвтчихвээ гэсэн: Өвөг дээдсийнхээ нутаг дээр дэвтэж байна аа. Үгүй ээ, энэ газар эртнээс манайх байсан. Бидний өвөг дээдэс амьдарч байсан.
Б. Ринчен гуай: Хятадууд гэрийнхээ голоор хашаа босгох тэнэг хүмүүс биш ээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих