Өнгөрсөн пүрэв гарагт үйл ажиллагаагаа албан ёсоор зогсоосон "Изинис
Эйрвейз” компани 1800 гаруй зорчигийн тасалбарын асуудлыг бүрэн
шийдсэн байна. Тус компанийн нислэгийг сонгосон иргэдийн дийлэнх нь
мөнгөө буцаан авсан бол 10 хүрэхгүй зорчигч гадаадад аялж буйтай
холбоотойгоор буцаалт хийгээгүй байгаа аж.
Мөн тус компани "Хүннү Эйр” компанийн Дорнод руу ирэх, буцах нэг
нислэгийг авч 90 орчим зорчигчийн асуудлыг шийдсэн байна. Компанийн үйл
ажиллагааны хувьд, зуны нислэгийн захиалгын 30 гаруй хувийг аялал
жуулчлалын компаниуд бүрдүүлж байсан бол 40 орчим хувийг нь орон
нутгаас захиалсан тасалбар бүрдүүлж байжээ.
Компани үйл ажиллагаагаа зогсоохоос өмнө дотоодын нислэгийн зах зээлийн
30 хувийг дангаараа бүрдүүлж байсан. Түүнчлэн тус авиа компанийн 225
ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах болон цааш үргэлжлүүлэх асуудлыг энэ
долоо хоногийн лхагва гарагт эцэслэн шийдвэрлэх товтой байна.
Компанийн үйл ажиллагаа болон бусад асуудлаар хөрөнгө оруулагч
"Ньюком” компани энэ долоо хоногт албан ёсны мэдээлэл өгөх хүлээлттэй
байгаа юм.
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих