Дорнод аймгийн Хэрлэн сум харьяат иргэн Б /35 настай, эрэгтэй/ энэ сарын 2-ны өдөр “Хэрлэн” голын усанд осолджээ. Энэ тухай мэдээлэл Цагдаагийн байгууллагад 10.17-ны өдрийн 13:00 цагт ирсэн байна.
Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай 10.19-ний өдрийг хүртэл, мөн 10.24, 25, 10.30-11.01-ний өдрүүдэд тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 11.02-ны өдөр зогсоосон. ОБЕГ-ын даргын шийдвэрээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, 1 завь, 1 автомашинтай 11.04-ний өдрийн 10:48 цагт Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Далан” гэдэг газраас /анх осолдсон газраас зүүн зүгт 2 км-т/ цогцсыг голын мөсөнд наалдаж хөлдсөн, хөвсөн байдалтай олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Т.Гэрэл

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих