"Эрчим хүч хэмнэлтийн тухай" хууль, "Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр”-ийг орон нутагт хэрэгжүүлэх, "Эрчим хүч хэмнэх дэд хөтөлбөр”-ийг боловсруулах зорилго бүхий "Эрчим хүч хэмнэлт” сэдэвт сургалт 11 дүгээр сарын 6-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо.
Сургалтад Аймгийн Засаг даргын орлогч, эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Ч.Ганбат, Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтнүүд, Аймгийн "Эрчим хүч хэмнэх дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн гишүүд, тусгай зөвшөөрөл эзэмшигч, худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн дарга, захирал, холбогдох албан хаагчид оролцлоо.
”Эрчим хүч хэмнэлтийн тухай" хууль, "Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр”, Эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх зэрэг ерөнхий сэдвийн дор хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлоо солилцов.
Мөн аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан "Эрчим хүч хэмнэх дэд хөтөлбөр” боловсруулах ажлын хэсэгт "Эрчим хүчний тухай” хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж, чиглэл өглөө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих