Америкийн алдарт дуучин, попын хаан Майкл Жексоны хүрэм дуудлага худалдаагаар 299 мянган доллараар зарагдсан тухай Reuters мэдээлсэн байна.
Мэдээллээс үзвэл дуучин 1987-1989 онд анхны аялан тоглолтынхоо үеэр уг хүрмийг өмссөн байна. Мөн дуучны гарын үсэгтэй аж. Хүрмийг зарахаар тооцоолсон үнэ нь 100 мянган доллар байсан аж.
Өмнө нь Майкл Жэксоны өмсөж "Сарны алхаа"-гаа хийсэн гутлыг худалдсан тухай мэдээлсэн билээ.
М.Баяр
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=28358
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих