Жил бүрийн 11 дүгээр сарын сүүлийн 7 хоногт шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэхүү өдрийг угтаж Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс 11 сарын 14-ны өдрийн 10 цагаас нээлттэй хаалганы өдөрлөгийг ШУА-ийн нэгдсэн I байранд зохион байгуулах гэж байна.
Тус өдөрлөгийн хүрээнд ШУА-ийн ТАХ-ийн Түүхийн Баримт Мэдээллийн төвийн эрхлэгч, доктор(Ph.D) Д.Тод "Түүх, археологийн хүрээлэнгийн баримтын санд хадгалагдаж буй баримтын тухай”, Дундад зууны судалгааны салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор(Ph.D) А.Пунсаг "Монголын Нууц Товчоо бол монголчуудын түүх, соёлын нандин өв мөн”, Хүрэл, төмрийн судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор(Ph.D) Ж.Гантулга "Монголын буган хөшөөний судалгааны сүүлийн үеийн үр дүн”, Хүннү ба эртний түүхийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Л.Ишцэрэн "Монгол нутгаас олдсон эртний төмөр үйлдвэрлэлийн дурсгалууд” гэх сэдвүүдээр мэдээлэл хийнэ.
Мөн "Их шастирын мэргэн түшмэл” баримтат киног үзүүлэх, "Номын өдөрлөг” Түүх, археологийн хүрээлэнгийн ном, бүтээлийн үзэсгэлэн худалдаа, "2018 оны археологийн хээрийн судалгааны үр дүнгээс” үзэсгэлэн, "Түүхийн баримт мэдээллийн төвийн сан хөмрөгт хадгалагдаж буй түүхэн баримтын дээж” үзэсгэлэн зэрэг сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих