Гадны буцалтгүй тусламжид байнга хамрагддаг байгууллага бол Эрүүл мэндийн салбар. Ялангуяа Азийн хөгжлийн банк /АДВ/-ны зээл тусламжид сүүлийн 20-иод жил энэ л салбар хамрагдаж, маш олон тэрбум төгрөгийг төсөл хэлбэрээр зарцуулж буй.
Гэвч дорвитой хийж бүтээсэн зүйл хомсхон. Шуудхан хэлэхэд үр дүн гарааггүй гэхэд болно.
Үүнд
ч хяналт тавьдаг байгууллага огт байхгүй гэхэд хилсдэхгүй. Эрүүл
мэндийн яамны дэргэдэх "Азийн хөгжлийн банк” нэртэй төсөл хэрэгжүүлэх
байгууллага бий. Дарга нь өндөр цалинтай, том эрх мэдэлтэй нэгэн байдаг
аж.
Энэхүү албан тушаалд Н.Удвал сайд өөрийн найз
Б.Булганчимэг гэдэг эмэгтэйг томилж, гадны тусламжийн хөрөнгөөр туйлах
гэдгийг үзүүлж байгаа сурагтай. Уг нь сайдын дотны найз гэдэг утгаараа
томилгооны хувьд тийм ч гайхах зүйлгүй.
Харамсалтай нь тэр ажлаа
хийдэггүй. Одоо Азийн хөгжлийн банкны 4 ба 5 –р төсөл хэрэгжиж байгаа ч
ажил удаашралтай байгаа гэнэ. Учир нь төслийн зөвлөхүүдээ сонгож
чадаагүй тул бараг хойшлож байгаа сурагтай.
Үүнээс өмнөх төслийн хэрэгжилт үр дүнгүй байснаас
Азийн хөгжлийн банкны нэг сая доллараа ашиглаж чадалгүй буцаажээ. Үүний
гол буруутан нь төслийн удирдагч Б.Булганчимэг гэнэ.
Уг нь энэхүү
мөнгийг элгээрээ хэвтчихсэн эрүүл мэндийн салбартаа аятайхан төсөл
хэрэгжүүлээд наачихсан бол юу ч шиг байхав гэж халаглах нэгэн ч байна.
Ийнхүү
төслийн ажлыг хэрэгжүүлэх толгойгүй атлаа өндөр цалин хангамж авч
суугаа Б.Булганчимэг гэгч хэн болох талаар бид судаллаа.
Тэрбээр урд
нь Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжсэн "MEDUKART”
төслийн удирдагчаар ажиллаж байхдаа мөн л хариуцалгагүй ажиллаж энэ
төсөл үр дүнд хүрээгүй бөгөөд нилээд их мөнгө буцаж байжээ.
Мөн АДВ Монгол талын захирал түүнийг Азийн
хөгжлийн банкны Филиппин улсын Маннила хот дахь захиргаанаас шалгаж
байгаа гэх мэдээлэл ч байна. Учир нь Азийн хөгжлийн банкны 500 мянган
долларын өртөгтэй тоног төхөөрөмжийг банкны зөвшөөрөлшүйгээр Архангай
аймагт ханган нийлүүлсэн гэнэ. Архангай бол түүнийг энэхүү албан тушаалд
томилсон Н.Удвал сайдын нутаг гэдгийг бид мэдэж байгаа. Тэгэхээр
Н.Удвал сайдын эрх мэдлээ ашигласны нэг жишээ энэ юм. Уг нь Монгол Улсын
Эрүүл мэндийн яам АДВ банкны зөвшөөрөлгүйгээр тийм их мөнгийг зарцуулах
ёсгүй.
Урд нь аль ч улсад ийм зөрчил байгаагүй тул Монгол Улс хар дансанд орсон сурагтай.
Монгол
улсын нэр хүндийг уландаа гишгэж хувийн амбийц хөөсөн ЭМ-ийн сайд,
түүний дотны найз Б.Булганчимэг нарын гараар орж буй мөнгө санхүүг
шалгах цаг нэгэнт болсон мэт.
М.Нандин Uls.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих