
Баз хочтой муурыг Английн Тредворт хотын оршин суугчид Китлер хэмээн нэрийдсээр иржээ. Хар цагаан өнгөтэй муур хамар дээрээ их өвөрмөц хар толботой юм байна. Тэр нь фашист Германы тэргүүн Адольф Гитлерийнхтэй төстэй гэнэ.
Долоон настай муурны эзэн бүсгүй Кирсти Спэрроу Гитлертэй төстэй байгаа нь түүний буруу биш гэж үзэж байна. Үнэн хэрэгтээ их энгийн, сайн муур гэж тэрээр нотолж байгаа юм.
Гэтэл ямар ч буруугүй муурыг хэрцгийгээр зодон, хогийн саванд хийсэн байжээ. Үүний уршгаар муурны нэг нүд сохорсон талаар "Метро” сонинд бичсэн байна.
Өнгөрсөн амралтын өдөр муур нь зугаалгаас эргэж ирээгүй учир эзэн нь
түгшиж эхэлсэн гэнэ. Дараа өдөр бүсгүйн хөрш хогийн савнаас муурыг нь
олжээ. Муурыг эмчлүүлэхэд 60 фунт стерлинг зарцуулсан байна. Цагдаа нар
энэ хэргийг шалгаж эхэлсэн аж.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих