Малчин түмнийхээ нутаглан амьдарч буй өвөлжөө, хаваржааных нь доорхи газрыг эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой #аян зарлалаа.
Бэлчээрийн газрын төлөв байдал, чанарыг хадгалах, байгалийн аясаар болон хүний үйл ажиллагааны улмаас хөрсний үржил шим буурах, газрын ургамлын бүрхэвч талхлагдахаас сэргийлэх, хөрс элэгдэх, эвдэрэхээс сэргийлж, бэлчээрийн нөхөн сэргээх, эзэмшүүлэх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглах уламжлал, бэлчээрийн газрын нөөц багтаамжийг харгалзан иргэдэд өвөлжөө хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлэх, газрын харилцааны багц хууль, холбогдох журам зааврыг олон нийтэд сурталчлан таниулах аяныг 2018 оны 11 дүгээр сарын 01-нээс 2018 оны 05 дугаар 01-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулах аймгийн Засаг дарга захирамж гарсан.
Бидний үнэт зүйл болох бэлчээр нутгаа хайрлан хамгаалж, талхлагдалаас сэргийлэх, зохистой сэлгэн ашиглах, эзэнжүүлэх зорилгоор зохион байгуулж буй тус аянд идэвхтэй оролцохыг иргэд Та бүхэндээ уриалж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=28382
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих