АТГ өнөөдрөөс эхлэн УИХ-ын нэр бүхий гишүүдийн гэр бүл, бизнесийнх нь түншүүдийг албадан саатуулж, "их баривчилгаа" явуулах гэж буй ажээ.
Албан ёсоор бол авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг шалгах гэх тайлбартай ч зарим эх сурвалжуудын өгүүлж буйгаар УИХ-ын дарга М.Энхболдыг хүсэлтээрээ чөлөөлөгдөхийг Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх шаардсан болон УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, А.Ундраа нар Засгийн Газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн зэрэг сүүлийн үед өрнөж буй үйл явдалтай шууд холбоотой гэнэ.
АТГ-ын дарга, хурандаа Х.Энхжаргалыг хэн гэдэг улс төрч-төрийн өндөр албан тушаалтны гэрт цагаан сараар очиж золгодог, залуу цагийн сайн найз гэдгийг нь улс төрийн хүрээнд хэн хүнгүй мэдэх билээ.
Ч.Явуу
www.sonin.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=28383
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих