Дорнод их сургууль, Дорнод Политехник коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутан залуусын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг "Оюутны аймгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Нээлтийн арга хэмжээнд Зүүн бүсийн оюутны холбооны дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Б.Чимэддэорж, Дорнод Их сургуулийн захирал Э.Ундармаа нар оролцлоо.
Энэхүү тэмцээн нь 2011 оноос тасралтгүй 8 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2017 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан "Оюутны Хөгжил” орон нутгийн хөтөлбөрийн "Эрүүл Оюутан” зорилтын хүрээнд оюутан залуусын нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх энэхүү арга хэмжээг 2017 оноос эхлэн спортын олон төрөлт болгон шинэчлэн зохион байгуулсан.
Тэмцээнд өрсөлдөж буй оюутнуудын оролцоо тодорхой түвшин нэмэгдэж спортын дөрвөн төрлөөр 30 баг оролцож нийт 300 орчим тамирчин оролцож хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа нь оюутны хөгжил хөтөлбөрийн үр дүн гарч байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих