"Huffingtonpost” сэтгүүлд өгүүлснээр эдгээрээс гадна Хятадад "Жасмин” цэцэг тарихыг, Иранд эмэгтэй хүний зурагтай сэтгүүл, ном худалдаж авахыг, Хятадад "PlayStation” худалдаалах ба тоглохыг нийтээр хориглосон байдаг аж.
Жижигхэн хөхтэй эмэгтэйчүүд "порно” кинонд тоглохгүй /Австрали/
"The Australian Sex Party” намын тэргүүн Фиона Паттений мэдэгдсэнээр жижигхэн хөхтэй эмэгтэйчүүдийг насанд хүрэгчдэд зориулсан "порно” кинонд тоглуулахгүй байх болон хөхөө гаргасан зураг авалт хийлгэхгүй байх хуулийн төслийг санаачилжээ. Учир нь жижигхэн хөхтэй эмэгтэйчүүдийн хөхөө ил гаргасан аливаа зураг, дэлгэцийн бүтээл нь бага насны хүүхдийг сексийн зорилгоор ашиглах, хүчирхийлэх үндэс болж байгаатай холбон тайлбарлаж байгаа юм. 2005 оноос хэлэлцэж эхэлсэн энэ асуудал 2010 онд хууль болж хэрэгжсэн бөгөөд олны дургүйцлийг багагүй хүргэсэн шийдвэр байжээ.
Видео тоглоом тоглохыг хориглоно /Бразил/
Дэлхийн 20 гаруй оронд видео тоглоом тоглохыг хуульчлан хориглосон байдаг. Грект л гэхэд 2002 онд ямар ч тоглоом тоглохыг хоригложээ. Энэ нь хууль бус мөрийтэй тоглох явдлыг зогсоох сэдлээр гаргасан хууль юм. Өдгөө Арабын нэгдсэн Эмират, Өмнөд Солонгос, Герман зэрэг оронд 20 гаруй видео тоглоомыг хориглосон байдаг нь бусад оронтой харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт аж. Бразилийн хувьд "Mortal Kombat”, "Grand Theft Auto”, "Counter - Strike”, "Max Payne II”, "Requiem: Avenging Angel”, "Postal II” зэрэг видео тоглоом хориотой байдаг.
Эмо хэв маягаар хувцаслаж болохгүй /ОХУ/
ОХУ-ын засгийн газраас 2008 онд эмо хэв маягаар хувцаслахыг албан ёсоор хоригложээ. Хуулийн төслийг санаачлагч Игорь Понкины хэлснээр "Эмо урсгал бол үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн хөгжмийн гаж урсгал. Энэ урсгалыг сонсдог, эмо стилиэр хувцасладаг өсвөр насныхны дунд амиа хорлох явдал хэрээс хэтэрч байгаа учраас арга буюу ийнхүү хориг тавьж байна. Залуучууд Эмо дуу хөгжмийг сонсох эрхтэй ч сургууль, засгийн газрын харьяа байгууллагуудаар үйлчлүүлэхдээ энэ төрлийн хувцас өмсөх нь зохимжгүй. Тус урсгалын хувцаслалтад хар, ягаан өнгийн өмд, цамц өмсөх, хөмсгөө сэтлэх, персинг зүүх, хумсаа будах зэрэг имиж бүрдүүлэлтийн хэв маяг орно...” гэжээ.
Валентины баярыг тэмдэглэхгүй /Саудын Араб/
Жил бүрийн хоёрдугаар сарын 14-ний өдөр тохиодог гэгээн хайрын баярыг Иран, Энэтхэг, Малайз, Саудын Араб зэрэг цөөнгүй оронд тэмдэглэн өнгөрүүлэхийг хориглодог. Энэ нь лалын шашны үзэл баримтлалтай холбоотой бөгөөд улаан өнгийг нүгэл хилэнцийн өнгө гэж итгэдэг учир тус өнгийн эд зүйлийг худалддаггүй байна. "CNN” сайтын мэдээлснээр Саудын Арабын эрх бүхий байгууллагынхан хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зах дэлгүүрээр шалгалт хийж Валентины баяраар худалдаалагдах магадлал бүхий улаан өнгийн бэлэг дурсгалын зүйлсийг хураан авдаг аж.
Үргэлжлэлийг та бүхэн "Дээжис” дижитал сэтгүүлийн гуравдугаар сарын дугаараас уншина уу.
Та "Дээжис” сэтгүүлийн шинэ дугаарыг ухаалаг төхөөрөмж дээрх "Дээжис” аппликэшн руугаа орж татаж авна уу.
Хэрэв та анх удаа татах гэж байгаа бол доорх линкүүдээс төлбөргүй татах боломжтой. Мөн ухаалаг төхөөрөмж дээрх Play Store, AppStore –ийн хайх /search/ цонхонд Deejis гэж бичин манай сэтгүүлийг татан авна уу.
iPad болон iPhone – нд татаж авах: http://goo.gl/KxNNTz
Android утас, таблет-нд татаж авах: http://goo.gl/0TRRDL

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих