УИХ-ын гишүүн О.Баасанхүү ШШГЕГ-ын дарга, хурандаа
Д.Ядамдоржийг огцруулахыг шаардсан албан бичгийг өнгөрсөн баасан
гарагт Засгийн газарт хүргүүлжээ. Тэрбээр Газрын тосны газрын экс дарга
агсан Д.Амарсайхан цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа амиа
алдсантай холбогдуулан түүнийг огцруулах ёстой хэмээн үзэж буй аж.
Хэргийн гол учир нь "төрийн хамгаалалт”-д байсан Д.Амарсайханы үхэлд хэн
буруутай вэ гэдэгт буй юм. Өөрөөр хэлбэл тухайн үеийн төр засаг болон
хяналт шалгалтын байгууллагууд эл хэргийг яагаад илрүүлэлгүй
даамжруулав, намын нөхөд болон хамтран зүтгэгч нараа хамгаалсаар
байгаад өөрийнхөө амийг золигт гаргачихав уу гээд асуудлууд ар араасаа
хөвөрч байна.
Хэдийгээр тэрээр эрхээ хасуулан хоригдож байгаа ч эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хорих 461 дүгээр ангийн удирдлагууд анхаардаггүйн нэг жишээ энэ гэж олон нийт үзэж байна.
Тухайлбал уг хэрэгт холбогдуулж, тус хорих ангийн ерөнхий эмч Дарханбатад тангараг өргөсөн ч үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
Мөн талийгаачийг эмчлэгч эмч Отгонбаатарт ч хуулийн хариуцлага хүлээлгэхээр болсон юм. Учир нь эмч нар талийгаачийн ар гэр болон өмгөөлөгчдөд нь "Дээрээс эмчлэхийг хориглосон” гэдэг үгийг тайлбар болгон хэлсэн үг гал дээр ус нэмсэн хэрэг болоод байгаа юм. Тиймээс эмч нарын хэлснээр дээрээс тушаал өгсөн тэр хүнийг олж хариуцлага тооцох нь илүү шударга явдал болно гэж үзэж байгаа учраас Д.Ядамдорж даргыг огцрох хэрэгтэй гэж үзэж буй юм билээ.
Өөрөөр хэлбэл төрийн хамгаалалтад хоригдож байгаад амиа алдсан Д.Амарсайханы үхэл хууль, шүүх прокорурын салбарт олон жилийн бугшсан идээ бээрийг илчилсэн гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй байх.
Уг нь тус газар хоригдож байгаа сэжигтэн амиа алдах нь битгий хэл түүний толгойтой үснээс ганц ширхэгийг ч унагаах эрх хуулийнханд байдаггүй. Энэ бүхнээс харахад эх баригчид талийгаачийг эмчилж байсан хоёр эмчээр туг тахиад өнгөрөхгүй гэдгийг зарим нэг гишүүд ихэд эсэргүүцэж байгаагаа УИХ-ын чуулган дээр хүртэл хэлээд авна билээ.
Товчхондоо "Дээрээс өгсөн үүрэг” гэдэг үгээр халхавчилсан хүний эрхийг зөрчдөг явдлыг таслан зогсоох хэрэгтэй гэж үзсэн хэрэг.
Түүнчлэн өнгөрсөн оны гуравдугаар сард "Джитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Бааварыг мөн л тус хорих ангид хоригдож байхдаа сахилгын камертаа гал тавьсны улмаас түлэгдэж байсан.
Тухайн үед ШШГЕГ-аас Бааварын ар гэрийнхэн болон сэтгүүлчдэд зөрүүтэй хоёр тайлбарыг өгч олны гайхширлыг төрүүлж байсан юм. Тодруулбал "Гал гарах үед камер ажиллаагүй байсан” гэж гэрийнхэнд мэдэгдсэн мөртлөө сэтгүүлчдэд "Дотоод журмын дагуу бичлэгийг олон нийтэд дэлгэх хориотой” гэсэн юм.
Түүнчлэн Ерөнхий сайд Н.Алтанхуягт "Бичлэг алга болсон”, харин Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьянд "Тухайн үед бичлэг унтраастай байсан” гэсэн үл мэдэгдэх тайлбаруудыг хийж байхад нь ШШГЕГ-ын дарга Б.Ядамдорж " Гал гарах үеийн бичлэг устсан байна билээ. Тиймээс бичлэгийг сэргээнэ” гэх зэргээр зөрүүтэй олон мэдээллийг олон нийтэд хүргэж байсан юм. Юутай ч шоронд хүн шатдаг, үхдэг байдлыг таслан зогсоох гэж О.Баасанхүү гишүүн болон хэд хэдэн гишүүд ийнхүү түүнийг огцруулахаар болсон байна.
Зүй нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж байгаа тохиолдолд эрүүл мэндийг нь хамгаалах, эрүүл аюулгүй байх эрхийг төр хангах үүрэгтэй. Гэтэл төрийн хамгаалалттай байранд эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барна гэдэг нь хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг.
Тухайлбал ХЭҮК-т эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй холбоотой асуудлаар хорих ангиудаас олон гомдол ирдэг аж. Ялангуяа цагдан хорих 461 дүгээр ангиас он гарсаар найман удаа яг энэ төрлийн гомдол ирсэн байдаг.
Энэ бүхнээс харахад төрийн байгууллагынхан хүний эрх чөлөөг нь хязгаарлахдаа эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг нь давхар хязгаарлаж байгааг талийгаачийн үхэл тодоос тод харууллаа.
Өглөөний сонин
Р.Саруул

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2840
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих