Энэ онд Дорнод аймгийн хэмжээнд нийт 24 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тус аймгийн ИТХ-аас баталжээ. Төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг олон нийтэд танилцуулах өдөрлөгийн үеэр үр дүн сайн байгааг Дорнод аймгийн удирдлага онцоллоо. Дорнод аймаг цаашид хүнс хөдөө аж ахуй, аялал жуулчлал үйлчилгээ, эрдэс баялаг, уул уурхайн салбартаа голлон тулгуурлаж хөгжихөөр хэтийн зорилтоо тодорхойлсон. Шаардлагатай төсөл хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлж, эхнээсээ бодит үр дүнгээ өгч эхэлсэн байна. Тухайлбал, аль ч салбарт бодлого барьсны үр дүнд Дорнод аймгийн эдийн засгийн үзүүлэлт хоёр жил дараалан өсөлттэй гарч, хүний хөгжлийн индексээр улсын хэмжээнд гуравдугаарт эрэмбэлэгджээ.
Төсөл хөтөлбөрүүдийг нийгэм эдийн засаг, боловсрол, соёл урлаг, эүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг бүхий л салбартурт болон богино хугацаагаархэрэгжүүлж,улс, орон нутгийнтөсвөөс тодорхой хөрөнгө тусган ажиллаж байна.
ZINDAA.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих