Хөтлөгч П.Анужин сошиалаар бусдын нэр төр, хувийн орон зайд халдахын эсрэг үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээрр "Гэрийн хаалганы минь цаана, хувцасны минь цаана, тархи бодлын минь цаана байх ёстой гурван чухал орон зай руу олноор хэрцгийлэн халдаж, сошиал буюу цахимаар шүүн эрүүдэхийг биеэр үзсэн хүн. Шулуухан хэлчихье! Хүний амьдралын зам дардан биш. Дардан биш байна гэдэг завхай гэсэн үг биш юм аа!
Хувь хүн биологийн ямар ч өгөгдөлтэй төрсөн бай энэ бол тухайн хүний орон зай, тухайн хүний хэрэг! Алба ажлаа өгөх шалтаг бүр биш ээ. Хувь хүний халдаж үл болох хувийн орон зай руу давшилж, шүүнэ гэдэг иргэншээгүй хүний шинж! Эр эмийн хоорондох илжиг үл болж, хувь хүний орон зай дахь хог үл болцгооё! Энд сэтгэгдэл бичиж буй зарим улсад: би хэнийг ч өмөөрч, хэнийг ч буруутгасангүй ээ! Хүний хувийн хэрэгт хөндлөнгөөс бүү орооч гэлээ!" гэжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=28419
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих