- ДОРНОД АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН
ДЭС, ТУСЛАХ ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР
Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго
Дорнод аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.
"Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, "Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд байршуулсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.
Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал
Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан энэ албан тушаалд ажиллахыг хүссэн Дорнод аймгат оршин суугчийн бүртгэлтэй иргэнийг бүртгэнэ.
Мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг аймгийн Засаг даргын тамгын газарт 206 тоот өрөөнд 2018 оны 12 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд 09.00-12.30, 14,00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.
Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх семинар /зааварчилгааг/-ыг Салбар комисс тус аймгийн Засаг даргын Тамгын газарт зааланд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16.00 цагт өгнө.
Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 6000 /Зургаан мянган/ төгрөг байна.
Гурав. Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ
- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
- Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
- Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
- "4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
- Шалгалтын үйлчилгээний төлбөр 6000 төгрөг
- Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасны дагуу 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн эрэгтэй хүмүүст хамаарна/ Жич: Цэргийн штабт цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийлгэсэн байх
Анхааруулга: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2018 оны 135 тоот албан бичгийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тухайн орон нутгийн харьяалалгүй иргэнийг удирдах ажилтны болон төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтад бүртгэхгүй болсныг үүгээр мэдэгдье.
Дөрөв. Шалгалтын хуваарь
2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шалгалтыг доорх байдлаар зохион байгуулна.
- Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт
- Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/
- Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/
Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.
Тав. Мэдээлэл лавлагаа
Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын 70583437 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
ДОРНОД АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ДАХЬ ТӨРИЙН ЖИНХЭНЭ
АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАХИАЛГА /Дэс түшмэл/
Д/Д | Захиалга өгсөн газар, байгууллагын нэр | Нэгжийн нэр | Ажлын байр | Ажлын байранд тавигдах шаардлага | ||||||||
Нэр | Хариуцсан асуудал | Ангилал зэрэглэл | Орон тоо | Боловсрол | Мэргэжил | Мэргэшил | Туршлага | Ур чадвар | Тусгай чадвар | |||
0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
1 | Татварын хэлтэс | Татварын орлогын тасаг | Татварын улсын байцаагч | Сэргэлэн сумын байцаагч | ТЗ-6 | 1 | Дээд | Нягтлан бодогч, эдийн засагч | – | – | Баримт бичиг боловсруулах, багаар ажиллах ур чадвартай, монгол хэл бичгийн дүрмийг хэрэглэж чаддаг байх, Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн | |
2 | Нийгмийн даатгалын хэлтэс | – | Мэргэжилтэн | Хууль тогтоомж сурталчлах, программ хангамж | ТЗ-5 | 1 | Дээд | Компьютерийн программ хангамжийн инженер | Мэдээллийн технологи | Мэргэжлээрээ 1 жил ажилласан байх | Оффиссын тоног төхөөрөмж ашиглах, Баримт бичиг боловсруулах | |
3 | Стандарт, хэмжил зүйн хэлтэс | – | Баталгаажуулалтын шинжээч | Бүтээгдэхүүн, үйлчилгээ, экспортын баталгаажуулалт | ТЗ-5 | 1 | Дээд | Хоол, хүнсний технологич инженер | – | – | Орос, англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай | |
4 | Стандарт, хэмжил зүйн хэлтэс | – | Цахилгааны улсын шалгагч | Цахилгаан хэмжих хэрэгслийг шалгах | ТЗ-5 | 1 | Дээд | Цахилгааны инженер | – | – | – | – |
5 | Мэргэжлийн хяналтын газар | Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс | Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч | Мал эмнэлгийн хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэх | ТЗ-6 | 2 | Дээд | Малын их эмч | Мэргэшсэн байх | Мэргэжлээрээ ажилласан байх | Зохион байгуулах чадвартай, компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, багаар ажиллах чадвартай | Байгууллага болон хувь хүний нууцыг хадгалах. |
6 | Мэргэжлийн хяналтын газар | Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс | Цөмийн болон цацрагийн улсын байцаагч | Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын холбоотой хууль, дүрэм журам, стандарт, норм нормативийн хэрэгжилтэд хяналт тавих | ТЗ-6 | 1 | Дээд | Цөмийн физикч, цөмийн технологич, биофизикч, химич хими технологич | Мэргэшсэн байх | Мэргэжлээрээ ажилласан байх | Зохион байгуулах чадвартай, компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, багаар ажиллах чадвартай | Байгууллага болон хувь хүний нууцыг хадгалах. |
7 | Эрүүл мэндийн газар | Эмнэлгийн тусламжийн хэлтэс | Мэргэжилтэн | Сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн | ТЗ-5 | 1 | Дээд | Сувилагч | Эрүүл мэндийн удирдлагын сургалтад хамрагдсан
|
Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан | Удирдан зохион байгуулах, харилцааны өндөр соёлтой | Ёс зүйн хэм хэмжээг хангах, багаар ажиллах |
8 | Онон-Улз голын сав газрын захиргаа | – | Мэргэжилтэн | Үйлдвэр, хөдөө аж ахуйн ус ашиглалт хариуцсан | ТЗ-5 | 1 | Дээд | Гидрологи, гидрогеологи, гидротехник, уул уурхайн салбарын инженер | Үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын ус ашиглалтаар мэргэшсэн байх | Тухай салбарт 1-ээс доошгүй жил ажилласан байх | Зохион байгуулах чадвартай, компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, багаар ажиллах чадвартай | Байгууллага болон хувь хүний нууцыг хадгалах. |
9 | Онон-Улз голын сав газрын захиргаа | – | Мэргэжилтэн | Гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан | ТЗ-5 | 1 | Дээд | Гидрологи- ус судлал, усны хими | Байгаль орчин болон усны чиглэлээр мэргэшсэн | Тухай салбарт 3-аас доошгүй жил ажилласан байх | Зохион байгуулах чадвартай, компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, багаар ажиллах чадвартай | Байгууллага болон хувь хүний нууцыг хадгалах. |
10 | Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар | БХБХэлтэс | Инженерийн дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн | Орон сууц, нийтийн аж ахуйн тайлан мэдээ, үндэсний төсөл хөтөлбөрүүд барилга захиалагчийн техник хяналт
|
ТЗ-5 | 1 | Бакалавр | Барилгын инженер | – | Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан байх | Бие даан болон багаар ажиллах, олон нийттэй харилцах чадвартай байх, Баримт бичиг боловсруулах, техникийн тооцоо, судалгаа, дүгнэлт гаргах чадвартай байх, Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн байх | Барилгын тооцооны програм дээр ажиллах чадвартай байх, төсвийн мэдлэгтэй байх, салбарын зургийн програмууд дээр ажилладаг байх. |
11 | Буур нуур-мэнэнгийн талын сав газрын захиргаа | Усны нөөц, ус ашиглалтыг зохицуулах албан | – | Газрын доорх усны нөөц, хяналт шинжилгээ | ТЗ-5 | 1 | Бакалавр | Гидрогеологи | Газар доорх усны эрэл хайгуул, бэлчээр усжуулалтанд мэргэшсэн байх | Тухай салбарт 5-аас доошгүй жил ажилласан байх | Зохион байгуулах чадвартай, компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, багаар ажиллах чадвартай | Байгууллага болон хувь хүний нууцыг хадгалах |
12 | Онон-Улз голын сав газрын захиргаа | – | Мэргэжилтэн | Усны нөөцийн нэгдсэн менежмент, төлөвлөлт, олон нийт сургалт хариуцсан | ТЗ-5 | 1 | Бакалавр | Гидрогеологи, ус судлал, усны хими, багш, менежмент, эрх зүйч, судлаач, сэтгүүлч, экологи байгаль хамгаалал, уул уурхайн инженер | Олон нийттэй харилцах байгаль орчны чиглэлээр мэргэшсэн байх. | Тухай салбарт 3-аас доошгүй жил ажилласан байх | Зохион байгуулах чадвартай, компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, багаар ажиллах чадвартай | Байгууллага болон хувь хүний нууцыг хадгалах |
13 | Онон-Улз голын сав газрын захиргаа | – | Мэргэжилтэн | Нуурын экосистемийн үнэлгээ, судалгаа шинжилгээ хариуцсан | ТЗ-5 | 1 | Бакалавр | Гидрогеологи, Гидрологи, ус судлал, усны хими, уул уурхайн инженер, экологи байгаль хамгаалал | Байгаль орчны болон усны чиглэлээр мэргэшсэн байх. | Тухай салбарт 1-аас доошгүй жил ажилласан байх | Усны нөөц ашиглалтын балансын тооцоо хийх, Судалгаа шинжилгээний ажил зохион байгуулах, компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, | Байгууллага болон хувь хүний нууцыг хадгалах |
14 | Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар | Хүүхдийн хөгжил хамгааллын алба | Ахлах мэргэжилтэн | Хүүхдийн хөгжил, хамгаалал | ТЗ-6 | 1 | Бакалавр | Нийгмийн ажилтан, Сэтгэл зүйч | Сэтгэл судлал хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр мэргэшсэн | Хүүхдийн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх | Хүүхэд эцэг эхтэй ажиллах ур чадвартай, Зохион байгуулах чадвартай, багаар ажиллах чадвартай, Ёс зүйн хэм хэмжээг хангасан шударга, зарчимч | Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай |
15 | Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар | Гэр бүлийн хөгжил хамгааллын алба | Ахлах мэргэжилтэн | Гэр бүлийн хөгжил хамгаалал | ТЗ-6 | 1 | Эрх зүйч, Сэтгэл зүйч | Сэтгэл судлал, гэр бүлийн хамгаалал, эвлэрүүлэн зуучлалаар мэргэшсэн бүтээлч сэтгэлгээтэй удирдан чиглүүлэх хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр мэргэшсэн | Гэр бүлтэй ажиллах арга барил, туршлага дадлагатай, мэргэжлээрэй 3-аас доошгүй жил ажилласан байх | Зохион байгуулах чадвартай, багаар ажиллах чадвартай Ёс зүйн хэм хэмжээг хангасан шударга, зарчимч | Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай |
ДОРНОД АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ДАХЬ ТӨРИЙН ЖИНХЭНЭ
АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАХИАЛГА /Туслах түшмэл/
Д/Д | Захиалга өгсөн газар, байгууллагын нэр | Нэгжийн нэр | Ажлын байр | Ажлын байранд тавигдах шаардлага | ||||||||
Нэр | Хариуцсан асуудал | Ангилал зэрэглэл | Орон тоо | Боловсрол | Мэргэжил | Мэргэшил | Туршлага | Ур чадвар | Тусгай чадвар | |||
0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
1 | Халхгол сумын ЗДТГ | Мал эмнэлэг үржлийн тасаг | Малын үржил хариуцсан мэргэжилтэн | Хөдөө аж ахуй | ТЗ-3 | 1 | Бакалавр | Малын их эмч, мал зүйч | – | " | Багаар ажиллах чадвартай | Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн |
2 | Дашбалбар
сумын ЗДТГазар |
Мал эмнэлэг үржлийн тасаг | Мэргэжилтэн | Мал эмнэлгийн үйлдвэрлэлийн технологи үржил, бүртгэл, мэдээлэл хариуцсан | ТЗ-3 | 1 | Дээд | Мал зүйч | – | – | Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, багаар ажиллах чадвартай | Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх |
3 | Баян-Уул сумын ЗДТГазар | Мал эмнэлэг үржлийн тасаг | Мэргэжилтэн | Малын үүлдэр угсаа сайжруулах, удмын санг хамгаалах | ТЗ-3 | 1 | Бакалавр | Малын эмч, Малын зоотехникч | – | – | Зохион байгуулах, баримт бичиг боловсруулах, Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн | Байгууллага хувь хүний нууцыг хадгалах, нөлөөнд үл автах, багаар ажиллах, илүү цагаар ажиллах |
4 | Чойбалсан сумын ЗДТГазар | – | Мэргэжилтэн | Хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн | ТЗ-3 | 1 | Дээд | Хуульч, Эрх зүйч, Төрийн захиргааны удирдлага | – | – | Багаар ажиллах чадвартай, Зохион байгуулах, баримт бичиг боловсруулах, | Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн |
5 | Матад
сумын ЗДТГазар |
Мал эмнэлэг үржлийн тасаг | Мэргэжилтэн | Бэлчээрийн менежмент, газар тариалан, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ | ТЗ-3 | 1 | Дээд | Малын эмч, хөдөө аж ахуйн эдийн засагч, мал аж ахуйн менежер, таваар судлаач, агрономич, хөдөө аж ахуйн болон усны менежер, ургамал хамгаалал хорио цээрийн шинжээч | Мал зүйч, | – | Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, багаар ажиллах чадвартай | Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх |
6 | Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар | Булган сумын Засаг даргын Тамгын газар | Мэргэжилтэн | Газрын даамал | ТЗ-3 | 1 | Бакалавр | Газар зохион байгуулагч, Геодези, Кадастрын инженер | – | – | ArcGIS,Autocadзэрэг мэргэжлийн болон бусад програм хангамж | – |
7 | Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар | Матад сумын Засаг даргын Тамгын газар | Мэргэжилтэн | Газрын даамал | ТЗ-3 | 1 | Бакалавр | Газар зохион байгуулагч, Геодези, Кадастрын инженер | – | – | ArcGIS,Autocadзэрэг мэргэжлийн болон бусад програм хангамж | – |
8 | Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар | Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газар | Мэргэжилтэн | Газрын даамал | ТЗ-3 | 1 | Бакалавр | Газар зохион байгуулагч, Геодези, Кадастрын инженер | – | – | ArcGIS,Autocadзэрэг мэргэжлийн болон бусад програм хангамж | – |
9 | Байгаль орчин, аялал жуулчлалын газар | Халхгол сум | Байгаль хамгаалагч | Байгаль хамгаалагч | ТЗ-2 | 2 | Дээд | Экологич,Байгаль хамгаалал | – | – | Зохион байгуулах, баримт бичиг боловсруулах, Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн | Байгууллага хувь хүний нууцыг хадгалах, нөлөөнд үл автах, системийн дүн шинжилгээ хийх, багаар ажиллах, илүү цагаар ажиллах |
10 | Байгаль орчин, аялал жуулчлалын газар | Матад сум | Байгаль хамгаалагч | Байгаль хамгаалагч | ТЗ-2 | 1 | Дээд | Экологич,Байгаль хамгаалал | – | – | Зохион байгуулах, баримт бичиг боловсруулах, Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн | Байгууллага хувь хүний нууцыг хадгалах, нөлөөнд үл автах, системийн дүн шинжилгээ хийх, багаар ажиллах, илүү цагаар ажиллах |

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих