Мөргөл үйлдэн гэдэг нь шашны ёсонд нүглээ наминчлах цор ганц арга хэмээн заасан байдаг. Мөн энэ нь уур хилэнгийн бузрыг арилгадаг гэдэг. 108 сунаж мөргөх нь хүний биеийн бүхий л хий хуйг хөөх ид шидтэйгээр зогсохгүй сэтгэл болоод оюун санааг тогтворжуулдаг байна. Ердөө сунаж мөргөх үйлд 200 гаруй төрлийн дасгалын элементүүд багтсан байдаг гээд бод доо. Мөн шашны сударт ч хүртэл бум түм мөргөвөл ногоон дарь эх лугаа адил сайхан бие галбирыг өөртөө олж авна хэмээн бичсэн байдаг ажээ.
Дундаж хурдаар хийхэд 108 удаа сунаж мөргөхөд 15-20 минут зарцуулдаг. Өглөө, өдөртөө хоёр удаа хийж заншвал тун сайн гэнэ. Мэргэжилтнүүд хэлэхдээ долоо хоногтоо гурван удаа идэвхтэй хөдөлгөөн хийж байх хэрэгтэй гэдэг. Гэвч энэ зөвлөгөөг дагаж чаддаг хүмүүс хэр олон бол. 108 сунаж мөргөх энэ дасгалыг хүссэн үедээ хаана ч хийж болно. Өдөрт 108 удаа сунаж мөргөхийн ач холбогдол нь шинжлэх ухаанаар батлагдсан бөгөөд артерийн судас хатуурахаас сэргийлж, холестриныг бууруулж, түүнчлэн хэвлийн таргалалт үүсгэдэг гол хүчин зүйлийг ихээр бууруулдаг нь нотлогджээ. Дээрээс нь сэтгэцийн гаралтай өвчинд маш сайн болохыг эрдэмтэд баталж байна.
Түүнчлэн судрын ёсны номонд мөргөл үйлдэхийн 8 ач тусыг ингэж тайлбарлажээ. Хойд төрлүүддээ эрхтэн бүрэн төгс сайхан биеийг олох болно. Цаг ямагт тус дэм үзүүлэх нөхдөөр төгс хүрээлэгдэж санасан бүхэн чинь сэтгэлчлэн бүтэх болно. Хойд төрлүүддээ цэвэр ариун ёс суртахуунт хүмүүн болно. Сүсэг бишрэлтэй амьдрах болно. Бусдын төлөө ихийг хийх, хамаг амьтныг хөтлөх үүрэг хариуцлагыг хүлээх зориг зүрхтэй болно. Тэнгэрийн болон хүний төрлийг олох болно. Дээдийн мөрд орох буюу шашинтай уулзах болно. Бурхны хутгийг олж гэгээрэх болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих