Зураач Чой.Ганбаатар "Тайлан” уран бүтээлийн үзэсгэлэнгээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Уг үзэсгэлэнг Кракко арт галерей зохион байгуулж байгаа бөгөөд Монголын үндэсний уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд 2018 оны 11 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд түүний уран бүтээлүүд дэлгэгдэнэ.
Өдгөө Чой.Ганбаатар нь АНУ-д амьдарч уран бүтээлээ туурвиж байгаа юм. "Тайлан” үзэсгэлэн нь түүний сүүлийн таван жилийн хугацаанд хийж бүтээсэн бүтээлүүдийн дээжис болно.
Тэрбээр сүүлийн таван жилийн хугацаанд Сингапур, Франц, АНУ болон Дэлхийн банкны төв байранд хоёр удаа Монгол Улсаа сурталчилсан үзэсгэлэн гаргасан билээ.
Зураач Чой.Ганбаатарын уран бүтээлээс:
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=28460
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих