Монголын хөл бөмбөгийн холбооноос дэлхийн хөлбөмбөгт өөрийн нэрийг мөнхөлсөн домогт тоглогчдыг хөлбөмбөг сонирхогчидтойгоо уулзуулах ажлыг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жил дахин нэг тоглогчийг эх орондоо уриад байна. Данийн шигшээ баг болоод Английн Манчестер Юнайтед багийн домогт тоглогч, "Дэлхийн шилдэг хаалгач”-ийн шагналыг хоёр удаа хүртсэн Петер Шмейхель Монгол Улсад ирэхээр болжээ. Тэрээр Монголын хөл бөмбөгийн холбооны оны шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээнд оролцох юм байна. Тус арга хэмжээ арванхоёрдугаар сарын 12-нд болно.
Түүний хувьд 2014 онд гаргасан Олон улсын хөл бөмбөгийн холбооноос гаргасан шилдэг 100 тоглогчийн жагсаалтад бичигддэг юм. Түүний хүү нь одоо Английн Лестер Сити клуб, Данийн шигшээ багт тоглодог Каспер Шмейхель гэдгийг хөл бөмбөг сонирхогчид андахгүй биз ээ.
Петер Шмейхелийн амжилтуудаас,
-Английн Премьер Лигийн аварга : 1991-1993, 1993-1994, 1995-1996, 1996-1997, 1998-1999 /Манчестер Юнайтед/
-УЕФА-гийн Аваргуудын Лиг: 1998-1999 /Манчестер Юнайтед/
-Европийн Аварга: 1992 /Данийн шигшээ баг/
-Европийн шилдэг хаалгач: 1992, 1993, 1998
-Дэлхийн шилдэг хаалгач: 1992, 1993
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих